Монгол Улсын Засгийн газрын энэ оны 25 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны тавдугаар сарын 02-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн | |
| 1 | Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай* | Ц.ОЮУНБААТАР | |
| 2 | Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай | Ц.ОЮУНБААТАР | |
| 3 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоол) | С.БАЯРЦОГТ | |
| 4 | Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл (Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд) | Б.БОЛОР | |
| 5 | Монгол Улсын Засгийн газар, Бүгд  Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах “Санхүүгийн  хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл | Б.БОЛОР | |
| 6 | Монгол Улсын Засгийн газар, Азийн  хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээр”-ийн төсөл* | Б.БОЛОР | |
| 7 | Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай | Б.БОЛОР | |
| 8 | “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдсаны орлогын талаар авах арга хэмжээний тухай | Б.БОЛОР | |
| 9 | Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах  тухай (Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын  хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах  тухай) | Д.ДОРЛИГЖАВ | |
| 10 | Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Ялтан шилжүүлэх тухай) | Д.ДОРЛИГЖАВ | |
| 11 | Улсын Их Хурлын гишүүн С.Оюун,  Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас  өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 12 | Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Зүүн Азийн орнуудын хүчиллэг тундасны хяналт-шинжилгээний байгууллага) | Н.БАТЦЭРЭГ | |
| 13 | Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай (Газар дэлхийг ажиглах бүлэг) | Н.БАТЦЭРЭГ | |
| 14 | Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 72 дугаар тогтоол) | М.ЗОРИГТ | |
| 15 | Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Р.БУРМАА | |
| 16 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | |
| Танилцуулах асуудал | |||
| 17 | Ерөнхий сайдын орон нутагт ажилласан томилолтын мөрөөр авах арга хэмжээний талаар*     | С.БАЯРЦОГТ | |
| 18 | Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | С.БАЯРЦОГТ | |
| 19 | Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын талаар | С.БАЯРЦОГТ | |

 
         
                                        