logo
Улсын математикийн аваргууд тодорлоо

Улсын математикийн аваргууд тодорлоо

2016/05/09

Улсын 52 дахь удаагийн Математикийн олимпиад энэ сарын 4-8-ны хооронд Архангай аймагт амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн олимпиад нь их онцлогтой байсан бөгөөд Архангай аймгийн уугуул иргэн МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан юм. Нийт гурав хоног үргэлжилсэн улсын олимпиадад нийт 21 аймаг 9 дүүргээс шилдэг математикч багш сурагчид өөрсдийн оюун ухаанаараа өрсөлдөж шилдгийн шилдгүүд тодорлоо.

13131200_573604869481122_2098635052724538075_o

13147671_573604712814471_7388930576131173272_o

Шилдгүүдийг нэрлэвээс Ж.Уламбаяр ахлагчтай Архангай аймгийн хоёрдугаар баг доктор В.Адъяасүрэнгийн нэрэмжит Улсын Математикийн 52 дугаар олимпиадад гуравдугаар байр эзэллээ. Тус олимпиадад Архангай аймгийн I баг 5-р байранд III баг 9-р байранд орсон нь 170 сурагч, 67 багш бүхий нийт 230 гаруй математикчдаас Архангайчууд эхний 10 байрт шалгарсан юм.

Түүнчлэн 11-р ангиас Хүрэл медалыг Лабортори I сургуулийн сурагч Д.Самбуу хүртсэн нь 5 жил тасраад байсан медалын буухиаг үргэлжлүүлсэн бахархам амжилт боллоо. Олимпиадын тэргүүн байрыг УБ хотын баг, II байрыг Хөвсгөл аймаг, III байрыг Архангай аймгийн II баг, IV байрыг Увс аймаг, V байрыг Архангай аймгийн I баг, VI байрыг Баянхонгор аймгийн баг тус тус эзэллээ. Улсын Математикийн 53 дугаар олимпиад 2017 онд Булган аймагт зохион байгуулагдана.

Монголын Математикийн Олимпиадын хорооноос Архангай аймагт зохион байгуулсан 52 дугаар олимпиадыг маш өндөр зохион байгуулалттай, шинэ амжилт, түүхэн үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөж буйг онцлон тэмдэглэж байлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

 

Сэтгэгдэлүүд

Дээш