logo
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

2016/05/31

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай байх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны тавдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

2016 оны зургаадугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 05-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв


Зургаадугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун, говийн нутгийн зарим, 3-4-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 3-нд баруун зүгийн нутгийн хойд, 4-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Сэтгэгдэлүүд

Дээш