Тулгар  төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр  наадмын тасалбарыг  07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн  өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. Тасалбар суудлаасаа  хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
                    
 
         
                                        