Хууль зүйн сайд Д.Дорлигжав АСЕМ-ийн уулзалтын үеэр үүрэг гүйцэтгэсэн  тэргүүний албан хаагчдыг өнөөдөр шагналаа. Ингэхдээ 33 алба хаагчид  хууль зүйн тэргүүний ажилтан, цагдаагийн алдар, хууль зүйн яамны жуух  бичиг гардуулсан юм. ЦЕГ-ын 5000 орчим албан хаагч өнгөрсөн  арванхоёрдугаар сараас аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж, олон  улсын хэмжээнд хүрсэн, технологид суурилсан хамгаалалтыг хийж чадсан.  100 жилд ганц тохиолдох АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Монголд амжилттай  зохион байгуулахад үүрэг авсан олон алба хаагчид гэртээ орох завгүй,  нэгдүгээр зэргийн хамгаалалт авч ажилласан. Тэдний төлөөлөл өнөөдөр  ийнхүү салбарын сайдаасаа шагнал хүртлээ.
                    
 
         
                                        