“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг  наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын  уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00  цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын  уралдаан наймдугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо  морьдын уралдаан  наймдугаар сарын 7-ны 10:00 цагаас 13:00 цагт Хүй  долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
                    
 
         
                                        