logo
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан

2016/08/01

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад Говь болон зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ.

2016 оны наймдугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, говь, талын нутгаар 34-39 хэм, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 хэм дулаан байна.


2016 оны 08 дугаар сарын 2-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун аймгуудын зарим нутгаар, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд баруун болон төвийн зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна. 2-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэлүүд

Дээш