НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан  Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд  Мягмарсүрэн овогтой  Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын  албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.
М.Буяндэлгэр  нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн  сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион  байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003  онд  Хөдөө Аж Ахуйн Их  Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи,  Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд  Санхүү, эдийн засгийн Дээд  Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016   онд  Швед улсын Явле Их  Сургууль, магистр, 2009-2016  Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн  ухааны доктор хамгаалсан.  2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд  Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд  Нийслэлийн Хот  байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн  дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн  газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд  дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015  Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
         
                                        