logo
М.Анхцэцэг медальт байранд шалгарч чадсангүй

М.Анхцэцэг медальт байранд шалгарч чадсангүй

2016/08/11

Монголын ард түмний хүлээлтийг үүсгээд байсан спортын төрөл бол Риогийн зуны XXXI олимпийн хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жингийн тэмцээн байсан билээ. A хэсэгт бөмбөрцгийн хамгийн шилдэг 10 тамирчин медалийн төлөө өрсөлдсөн энэ тэмцээнд манай тамирчин М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөж Монголын тамирчдаас олимпийн түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлэн 8-р байрт бичигдсэнээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Уг жингийн тэмцээн маш өрсөлдөөнтэйгээр үргэлжилж медалийн эзэд тодорсон. Хятадын тамирчин Сян Янмей тэмцээнийг тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. Харин Казакстаны тамирчин Жазира Жаппаркул мөнгөн медаль хүртэж, хүрэл медалийг Египтийн тамирчин Сара Ахмед хүртсэнээр энэ удаагийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын хүндийн өргөлтийн тэмцээн өндөрлөлөө.

Сэтгэгдэлүүд

Дээш