logo
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2016/08/23

Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 24-25-нд төв, говь, зүүн аймгуудын  нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ.

2016 оны наймдугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 28-33 хэм, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Сэтгэгдэлүүд

Дээш