Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах,  2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III  цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн  дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус  нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг  Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо. 
                    
 
         
                                        