Засгийн газрын 2016 оны наймдугаар  сарын 24-ний ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дэд даргаар  Ё.Бат-Эрдэнийг, Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга  Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу  Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо.
 
Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн  гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй  сонгон шалгаруулалтаар тодруулахаар болов.
                    
 
         
                                        