Санхүүгийн зохицуулах хороо хуулийн дагуу ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоодог. Энэ оны гуравдугаар сард 72 тоот тогтоол гаргаж, уг хэмжээг нэмэгдүүлж, оны эцэс гэхэд шинэчилсэн байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.
Өнгөрөгч  есдүгээр сард Санхүүгийн зохицуулах хороо нэр бүхий таван ББСБ-ын хувь  нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу нийт 4.2  тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгэлээ. Ингэснээр дээрх таван ББСБ-ын  гурав  нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ханган ажиллах  боломжтой болж байгаа юм.
                    
 
         
                                        