Нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр  баримтлах бодлогын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс  модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарих үүргийг Хотын Ерөнхий  менежер мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн.
Энэ үүргийн дагуу Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт 5 м өндөртэй 59 нарс мод тарьсан бол Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмлээ. Удахгүй Засгийн газрын ордны зүүн тал, Клиникийн нэгдсэн 2 эмнэлгийн өмнө нарс мод тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.