logo
Нийслэлийн 79 хороонд ирэх ням гарагт нэмэлт санал хураалт явуулна

Нийслэлийн 79 хороонд ирэх ням гарагт нэмэлт санал хураалт явуулна

2016/10/20

Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарчээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны  79 хороон дээр ирц хүрээгүй байна.  Иймд нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ.

Тус нэмэлт санал хураалтад өчигдөр саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш