logo
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

2016/11/03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Халх голын саваар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.


2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд говь, зүүн аймгуудын нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш