logo
 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/11/23

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25. Буд гараг.  Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Азтай өдөр. Санаанд ороогүй зүйл их үр нөлөөтэй байдаг. Та өөрийгөө хянах их чадвартай байх бөгөөд сэтгэл санааны байдлаа удирдаж чадна. Та өөрийнхөө хөрөнгөндөө буулт хийх шаардлага гарсан ч бизнес төлөвлөгөө төлөвлөгөөний дагуу явах нь зөв. Та өөрийнхөө төлөө ажиллаж эхлэх нь гэр бүл, санхүүд ашиг тусаа өгнө. Сайн ба муу талыг анзаарч, мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Настай хүмүүс тэтгэвэрт гарахаар бэлдэнэ. Идэвхтэй байдлаас амралт уруу шилжих нь үргэлж хэцүү байдаг гэдгийг сана.


ҮХЭР (4/20-5/20)

Таатай өдөр. Хувийн ба олон нийтийн амьдрал сонирхолтой үйл явдлаар өрнүүн байна. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч та өөрийн боломжоо бодитоор үнэлж чадвал амжилтанд хүрнэ. Өөрийн хүч үл хүрэх үүрэг өөртөө үүрэх нь таны нэр төрийг унагаж олны доог тохуу болгоно. Дотны хүмүүсээ анхаарлын гадна бүү орхи. Амжилтанд шунах эсвэл ажилдаа хэт улайрах нь таныг ертөнцөөс тасалж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бүтээмжтэй өдөр. Хэрэв одоогийн элдэв шинж тэмдэг асуудал үүсгээд байгаа бол айдсаа дарах цаг. Эмч, шүдний эмч, ардын эмчилгээний эмч болон бусад төрлийн анагаахын хүмүүсээс зөвлөгөө авах цаг авч таны эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалга. Хэрэв сүүлийн удаа үнээ нэмэснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн бол цагийн хөлс, үнээ нэмэх зоригтой байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчид чинь таны шийдвэрийг зөвөөр хүлээн авах бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Завшаантай өдөр. Завгүй бол энэ өдөрт тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд сэрэмжтэй байна. Тэдний нэг нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж болзошгүй. Санхүүгийн тал дээр ойлголт сайтай, ухаалаг байх нь ирээдүйд ноогдол ашиг өгөх болно. Хайртай хосуудын хувьд энэ нь хурим хийх, бал сараа өнгөрүүлэх, эсвэл долоо хоногийн эцсээр хоёулханаа амрах зэрэгт хамгийн тохиромжтой цаг. Амрагаа хайж байгаа ганц бие хүмүүс энэ үед онцгой дур булаам болж, хүмүүсийн сэтгэлийг татах бөгөөд хэд хэдэн тохиромжтой хүмүүсийг өөртөө татаж, жаргалтай байх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Та бусад хүмүүс таныг ганцааранг нь орхиосой гэж хүсэж, хувийн зүйлээ хийхийг илүүд үзэх болно. Үүрэг хариуцлага хэцүү санагдана. Хэрэв та сэтгэлээр унасан бол өөрийгөө өрөвдөхийн оронд даван туул. Гадагшаа гарч өөр таагүй байдалтай байгаа өөр нэгэн хүнд тусал. Бусдын гомдлыг тэвчээртэй сонс. Спорт тоглоом тоглох нь таны хувьд гайхамшигтай байх болно.


ОХИН (8/23-9/22)

Од гараг санхүү болон хайрын асуудлыг хурцадмал таагүй байна гэж тодруулж байна. Хянамгай нарийн биш хүмүүсд гэнэтийн таагүй сюрприз ирнэ. Хүмүүс хэр хүлээцтэй байгаагаас тань таныг хамт олон тань хүндлэн үгийг тань дагах болно. Та хэрвээ хувиа хичээн бусад хамаг үүрэг даалгавраа даатгавал дараа нь олон хүн тань руу хуруугаа чичлэн, та сандралд орно гэдгээ санаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сайн өдөр. Энэ өдөр төөрөгдөл болон эргэлзээ үүсч болзошгүй. Мөн та мөрөөдөлд автах бололтой. Өнөөдөр таны дотно харьцаа, хамтарсан хөрөнгө, өр төлбөртэй холбоотой асуудал нэн амжилттай. Гэвч та өөрийн үрэлгэн зандаа болгоомжтой ханд. Та өөрийн онцгой нэгэнтэйгээ дотносох хүслийн хажуугаар тансаг, хээнцэр амьдралын төлөө их мөнгө үрж магадгүй байна. Та энэ бүхнээ хэтрүүлэхгүй байх нь чухал. Таны байгаа орчин гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр ихэснэ. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөртөө л анхаарал хандуул. Аливаад бусдыг буруутгахаас зайлсхийвэл дотоод сэтгэлийн тогтвортой байдал хүсэл тэмүүллийнхээ талаар ихийг сурч чадна. Зургаа дахь мэдэрхүйгээ хөгжүүлэх гэж оролдох нь улиг болсон юм шиг сонсогдож магадгүй. Ядаж л өөрийн зөн совингоо илүү сайн ойлгож шийдвэр гаргахад тань тусална. Дасгал хийхээр спортоор хичээллэж, нийгмийн харилцаа холбоо тогтоо. Үргэлж инээмсэглэн яв.


НУМ (11/22-12/21)

Уран бүтээлч хүмүүст өнөөдөр бусдаас ялгарах боломж гарна. Таны бүтээсэн уран бүтээлийг мэргэжлийн энэ салбарын томоохон зүтгэлтэн үнэлэх бөгөөд үүнд та хэт их бардамнаж болохгүй. Магадгүй танд цаасан малгай өмсүүлэхийг үгүйсгэхгүй. Сэтгэл зовоосон эсвэл нэг хэвийн амьдралаас залхсан энэ ордны эрчүүд шинэ танил шинэлэг зүйл руу тэмүүлэн, хайх ба энэ нь ирээдүйд олон асуудлыг ар араасаа дагуулах болно. Өнөөдрийн даалгавар бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай.


МАТАР (12/22-1/19)

Бодолтой байх өдөр. Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ. Тэдэнд өөртөө зарцуулах цаг хэрэгтэй байгаагаа ойлгуул. Урт хугацааны хайр дурлалын харилцаа тодорхой түвшинд хүрэх бөгөөд хоорондоо сайн ярилцаж чадвал та хоёрын хамтын хүчин чармайлт зорилгодоо илүү хурдан хүрэхэд нөлөөлөх болно.


ХУМХ (1/20-2/18)

Болгоомжтой байх өдөр. Ажилдаа хэт улайрах, бие мах бодийн ихээхэн ачаалал шаардсан том төсөл таны хүчийг барж, эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Хамтран ярилцагчийнхаа санаа бодлыг сонсохгүй бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдтэйгээ харьцах тогтвортой харилцаа итгэлцлийг эвдэнэ. Биеийн хүчний ажил ба, эрсдэлтэй үйлдэл цахилгаан багажтай ажиллахаас татгалз. Гэмтэл авах магадлал өндөр байна. Хайртдаа анхаарал тавь. Амжилтанд хүрэхийн тулд тайван тэвчээртэй хэрсүү байх шаардлагатай.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр үйлдвэрлэлээ өргөтгөх, гадаадад шинэ салбараа байгуулах, улс орныхоо янз бүрийн өнцөгт өөрийн гэсэн салбарын төлөөлөгчийн салбараа нээхэд таатай байх өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлүүдийг өөртөө гаргаж өг. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг танд одод зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудлаа орхигдуулж болохыг анхаарахад илүүдэхгүй. Хайр дурлалын хувьд тийм ч таатай биш.

Сэтгэгдэлүүд

Дээш