logo
“Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв үүд хаалгаа нээлээ

“Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв үүд хаалгаа нээлээ

2016/11/29
"Алтан боломж" хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв нь 2011 оны 11 сарын 26 нд үүсгэн байгуулагдаж хөдөлмөр зуучлал, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн 3 төвтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж 2013 2014 оны шилдгийн шилдэг хөдөлмөрийн хувийн биржээр шалгарсан байгууллага билээ.

Тус байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 2000 гаруй ААН байгууллагуудтай хамтран ажиллаж нийт 6785 ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучилж, 16000 гаруй иргэдэд үнэ төлбөргүй болон төлбөртэй сургалтуудыг зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага MNS 6620:2016 стандарт 2016 оны 06 дугаар сард батлагдаж гарсантай уялдуулж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийг  нээж ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, АМЧБО зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг нэг дороос авч ажлын байртай болох боломжийг олгож байгаадаа бид бүхэн баяртай байна. Тус хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв нь ирэх 2017 онд хувийн компаниудтай хамтран ажиллаад зогсохгүй төрийн орон зайг нөхөж ажиллахаар зорилт тавьж доорх ажлуудыг хийхээр эхний ээлжинд төлөвлөөд төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллахаар санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд:

1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын СХД-ийн төлөөлөгч Б.Отгонсүх, БЗД-ийн төлөөлөгч С.Эрдэнэтуул нартай хамтран СХ, БЗ дүүргүүдийн алслагдсан хороодод салбараа нээн ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг ойртуулж ажилтай орлоготой болгохоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



2. "Хурд" групптэй хамтран ХАБЭА-н сургалт сурталчилгааг зохион байгуулж ХАБЭА-н ажилтанд тавигдах стандартыг боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.

3. Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс хооронд, хот хоорондын том оврын авто машин, нийтийн тээврийн автобусны мэргэшсэн жолоочийн ажлын байранд жолоочоор ажиллах сонирхолтой ажил хайгч иргэдийн бүртгэлийг хийж ажлын байранд зуучлахаар харилцан тохиролцлоо.



"Ажилтай орлоготой гэр бүл"-ийн төлөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Авто тээврийн үндэсний төв болон бусад төрийн байгууллагууд, ААН-үүдтэй  хамтран ажиллаж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ажиллахаа "Алтан боломж" хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвийн хамт олон илэрхийлж байна.    


 

Сэтгэгдэлүүд

Дээш