logo
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

2016/12/09

2016 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур болон,  Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын  нутгаар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш