logo

"Утааны эсрэг MNB" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

2017/01/28

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, "Эко төхөөрөмжийг дэмжигч" Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах  тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн "Утааны эсрэг MNB" үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.

Тус үзэсгэлэнд  "Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч "KMG partners", "Ховд тул" ХХК, "GORGAS" компани, "Ханан хишиг", "Korea cable electronics", “Цэцэн хошуу”,  "Эко тулгат", "Дэлгэр-Онон партнерс", "Акроссдэворлд" зэрэг 50 орчим компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 28, 29, 30, 31 -ний өдрүүдэд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт "MNB event hall"-д үргэлжилнэ.
































Сэтгэгдэлүүд

Дээш