logo
Хаш чулуу олборлож байгаад баригдав

Хаш чулуу олборлож байгаад баригдав

2011/11/01
Хөвсгөл аймаг дахь Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт иргэд олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ. Орон нутгийн 10 гаруй иргэд хилийн дугаар тэмдгийн чиглэлээр  хаш чулуу олборлож байсныг энэ сарын 20-ны өдөр хилчид илрүүлэн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэжээ.  Мөн энэ сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр дотоодоос Улсын хилд тулсан 37 тооны малыг байлдагч Г.Батбилэг, Б.Батхүрэл нарын бүрэлдэхүүнтэй хилчид илрүүлжээ. Малыг эздэд нь хүлээлгэн өгч, малаа хариулагагүй орхисон малчдыг ЗХТХ-ийн дагуу арга хэмжээ авсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш