logo
Дуучин С.Тэнгэр “Аргагүй амраг”-т сюрприз барина

Дуучин С.Тэнгэр “Аргагүй амраг”-т сюрприз барина

2017/02/03

30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна. Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “ Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.

Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.

Хамгийн сонирхолтой нь “Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.

Гол нь нэмж сануулахад поп хатагтайн 30-н жилийн ойн тоглолтын билет 4 хоногийн өмнө дуусч, чамгүй олон фэнүүд нь хаалганы ард үлдсэн. Энэ удаад ч “Аргагүй амраг” тоглолтын билет талаас илүү хувь нь захиалганд орж, эзэндээ очсон байгаа аж. Тоглолт Монголын хамгийн өндөр зэрэглэлийн Corporate convention center концертын танхимд 2-р сарын 10-ны 19-н цагт. “Аргагүй амраг” ахин тайзнаа ганцхан удаа!

Энэ дашрамд нэг зүйлийг зориуд тодруулахад  Corporate convention center концертын танхим нь аль ч талаас нь үзсэн урдаас нь харж үзэж буй мэт засалтай бөгөөд та бүхэн хайртай дуучныхаа тоглотыг сэтгэл хангалуун үзэх боломжтой гэдгийг дуулгая. Билетийн үнэ 50-70-н мянган төгрөг бөгөөд цөөн үлдсэн тул яараарай.

Сэтгэгдэлүүд

Дээш