logo
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017/02/14

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар сар шинийн босгон дээр Багануур дүүргийн 2,4-р хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэн хүлээж авч уулзлаа.  Уулзалтанд  нийт 450 гаруй  ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд  90-ээс дээш насны ахмадуудад гэрээр нь очин хүндэтгэл үзүүлсэн юм.  Хороодын ахмад настангууд хэлэхдээ: “Ойр ойр ирж мэдээлэл өгч, сар шинийн босгон дээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийсэн бөгөөд иргэдээ  ойр санал хүсэлтийг сонсож ажилладагт  баярлаж байдаг” гэлээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч УИХ-ын чуулганы үеэр бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, олон хууль баталлаа.

Ялангуяа дөрвөн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг 90 хувиар хөнгөллөө. Энэ бол бизнесээ дэмжих, бизнес эрхлэгчдэд очиж буй дарамтыг бууруулахад нэлээд том дэмжлэг болж байгаа юм.

 Эдийн засаг хэчнээн хүндрэлтэй байгаа ч сонгуулийн үеэр амлаж байсан зүйлсээ марталгүй биелүүлж ахмад настнууддаа “Насны хишиг” олгож эхэллээ. Мөн гурав хүртэлх насанд нь хүүхэд үрчилж авсан бол өөрийнх нь төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдэд 1,6 жилээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан зэрэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авлаа.

Засгийн газар ч цаг алдалгүй ажиллахыг хичээсэн. Ер нь бүх зүйл өө сэвгүй, сайхан байсангүй. Эргээд бидэнд хаврын чуулганаар бодох зүйл олон байна” хэмээн ярилаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүрэгт 4 дэх удаагаа хүрэлцэн ирж иргэдийн санал бодлыг солилцон ажилласан байна.

16754634_2092564164113463_37918942_n[1]

16734860_2092562167446996_1161669122_o[1]

16736365_2092563897446823_737062455_n[1]

16753968_2092563324113547_239586875_n[1]

16754148_2092562764113603_1327806063_n[1]

16754192_2092563257446887_230659247_n[1]

16754300_2092564967446716_1570800941_n[1]

16780208_2092562690780277_1370645255_n[1]

16780441_2092564187446794_762188639_n[1]

16780514_2092562064113673_433889578_n[1]

16736331_2092564857446727_1090268997_n[1]

 Эх сурвалж: ИНДЭР.МН   Б:Дэлгэрмөрөн

Сэтгэгдэлүүд

Дээш