БНСУ-ын талын урилгаар монголын нэгэн сайд орон нутгийн албан тушаалтнуудын хамт Инчоны онгоцны буудалд буужээ. Буусан өдрөө тэрээр мөрийтэй тоглоомын газар шөнийг өнгөрөөсөн байна. Дараагийн өдрүүдэд ч албан ёсны арга хэмжээ дуусмагц монголын төлөөлөгчид бүрэлдэхүүнээрээ тоглоомын газар өнгөрүүлэн мөнгө хожих, алдахыг үзүүлсэн байна. Сайд болон бусад албан тушаалтнууд сая саяар нь алджээ. Монголын төлөөлөгчид солонгосын мөрийтэй тоглоомын газарт багагүй орлого оруулах боломж олгожээ. Төлөөлөгчдийн нэг нь санаандгүй 200-300 сая алдсан хэмээн ам алджээ.
Гэтэл энэ нь воноор уу, төгрөгөөр үү? Төрийн айлчлал хийж буй мөрийтэй тоглоомчдын “баг”-ийг ажиглавал ямар инээдтэй харагдаж байгаагаа мэдэж байгаа болов уу? Ядуу орны төсвийн цалинтай төрийн албан хаагчид төрийтэй тоглоомын газар сая саяар нь алдаж байдаг. Монгол бол ядуу улс, 400 мянган гэр бүлийн дундаж орлого нь сард 800 мянган төгрөг байдаг. Гадаадад томилолтоор явахдаа төрийн албан хаагчид мөнгө гуйдаг. Энэ нь хүлээн авч буй талд өдөр нь асуудлаа ярьж мөнгө гуйдаг бол орой нь мөрийтэй тоглоомын газар саяар нь алддаг болж байна. Тэдний оронд хувийн компанийн захирлууд байсан бол өөр хэрэг, гэтэл төсвийн цалинтай төрийн албан хаагчид аж. Ичгүүргүй улс төрчдөөс болж ард түмнийх нь нэр хүнд унаж байна. Улс төрчид нь ямар байна, ард түмэн нь ижилхэн хэмээн ярьдаг. Сүүлийн үед төрийн албан хаагчид мөрийтэй тоглоом ихээр тоглож байна. Сөүлийн мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэх төрийн албан хаагчид сүүлийн үед олширч байна хэмээн хувийн бизнес эрхлэгч нэгэн залуу ярив. Эдийн засгийн хямрал гүнзгийрэх тусам “төрийн” тоглогчдын тоо өсч байна. Хямралыг даган авлига ихсэж байж болох ба иймэрхүү аргаар мөнгө угааж байж болох юм.
Хэрэв энэ үнэн бол ноцтой юм. Засгийн газар эдийн засгийн хямралтай байна хэмээн иргэдээс хандив авч байхад сайд нар нь “хулгайлсан” мөнгөө мөрийтэй тоглоомын газар угааж байна гэж үзэж болох юм.
Эх сурвалж: http://asiarussia.ru