logo
ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцжээ

ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцжээ

2017/02/20
Удтал хүлээгээд байсан ОУВС-ийн хөтөлбөр манай улсад хэрэгжихээр болоод байгаа билээ. Гэхдээ  ирэх гуравдугаар сард тус сангийн захирлуудын зөвлөл хуралдаж байж, албан ёсоор хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийднэ гэдгийг албаныхан дуулгасан.

Үүнээс өмнө манай улс ОУВС-аас тавьж байгаа хатуу нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж эхлэх ёстой. Үүнд татваруудыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжаа  зогсоох гэх мэт хэд хэдэн нөхцөл байгаа.Улмаар Сангийн яам ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд төсвийн тодотголоо оруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийнэ. 

Тэгвэл ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хэрэгжсэнээр манай эдийн засаг 2017 онд -0.0 хувиар, 2018 онд 1.8 хувиар, 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцжээ. Мөн хэрэглээний индекс, гадаад худалдааны тэнцэл, экспорт, импортыг шат дараатай нэмэгдүүлэхээр тооцсон байна. Харин валютын нөөцийг 2017 оны төгсгөл гэхэд  1.6 тэрбум, 2018 онд 2.7 тэрбум, 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд  3.8 тэрбумд хүргэж нэмэгдүүлнэ гэдгийг Сангийн сайд мэдээлэл хийх үеэрээ онцолсон. 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэлүүд

Дээш