logo
“Миний дурласан бүсгүй” тоглолт орон нутагт тоглогдоно

“Миний дурласан бүсгүй” тоглолт орон нутагт тоглогдоно

2017/03/03

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээгийн "Миний дурласан бүсгүй" анхны бие даасан тоглолт 2-р сарын 14-нд Гэгээн хайрын өдөр Монголын үндэсний Аса циркэд амжилттай болсон билээ. Тоглолтын хөтлөгчөөр МУСТА жүжигчин Сөрөлт хөтөлсөн бөгөөд МУСТА дуучин Баярцэцэг, МУСТА хайрын хос дууч Анхаа, Халиун, Салхи хамтлаг ая дуугаа өргөжээ.

Дуучин Хүрэлээг тоглолтын үеэр Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал "Тэргүүний Залуу" алтан медаль, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Хүндэт тэмдэг"-р тус тус шагнасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл "Миний дурласан бүсгүй" тоглолт олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан орон нутагт тоглогдохоор болжээ.

Тодруулбал:

- Гуравдугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Сэлэнгийн долгио чуулгад 19 цагаас
- Гуравдугаар сарын 7-нд Дархан хотын Залуучууд театрт 19 цагаас
- Гуравдугаар сарын 8-нд Зүүнхараа хотын Мөнгөн Хараа чуулгад 19 цагаас
- Гуравдугаар сарын 9-нд Сэлэнгийн Ерөө суманд 18 цагаас тус тус тоглох юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш