logo
Буудлага спортын шинэ төв удахгүй ашиглалтанд орно

Буудлага спортын шинэ төв удахгүй ашиглалтанд орно

2017/03/14

Монголын Буудлага спортын холбоо болон буудлагын тамирчид маань олон улсын стандартад нийцсэн өөрийн гэсэн буудлагын шинэ төвтэй болж байгаа билээ. Тус төвийн барилгын ажил бүрэн дуусч байгаа бөгөөд орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсоноороо онцлог аж.

Буудлага спортын шинэ төв ашиглалтанд орсоноор дотоодын тэмцээн уралдааны зохион байгуулалт дээшлэхийн зэрэгцээ тамирчдын бэлтгэл сургуулиулалт сайжирч чанар чансаа нэмэгдэж олон улсын томоохон тэмцээн уралдаан албан ёсоор манай эх оронд зохион байгуулагдах боломж бүрдэх юм. Ингээд та бүхэндээ Буудлага спортын шинэ төвийн барилгын ажлын явцын талаарх видео нэвтрүүлгийг МБСХ-ны дотоод тэмцээн уралдаан хариуцсан менежер Д.Батсуурийн танилцуулсанаар хүргэе.

Сэтгэгдэлүүд

Дээш