logo
“Айл бүрт хэрэгтэй 10 хөтөч”-ид хамтран ажиллахыг урьж байна

“Айл бүрт хэрэгтэй 10 хөтөч”-ид хамтран ажиллахыг урьж байна

2017/03/14
Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс “Айл бүрт хэрэгтэй 10 хөтөч” цувралыг санаачлан өнгөрсөн 2015,2016 онд “Hotels & Restautrants guide Mongolia-2015”, “Travel guide Mongolia-2016” номуудыг анх удаа англи-монгол хэлнээ эрхлэн гаргаж олны хүртээл болгосон юм. Тухайлбал ”TRAVEL GUIDE MONGOLIA-2016” нь улсын хэмжээний нэгдсэн лавлах ном болсон бөгөөд олон улсын стандартаар хийгдсэнээрээ онцлогтой.

Номонд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, рестораны нэгдсэн мэдээлэл орсон байх бөгөөд өрх бүрийн хэрэгцээт гарын авлага, жуулчдад хамгийн ойлгомжтой хөтөч болсныг хэрэглэгчид хэлдэг. Түүнчлэн номын эхийг бэлтгэх редакцид хэвлэл, мэдээллийн баг ажилладаг учраас монгол орны үзэсгэлэнт газрууд, зан заншил, амьдрал ахуй, бэлчээрийн мал аж ахуйн онцлог, баяр наадам, түүх соёлын тухай мэдээллүүдийг олон өнцгөөс тайлбарласнаараа давуу талтай.

Тэгвэл энэ удаад “Барилгын хөтөч”, “Эрүүл мэндийн хөтөч”, “Хөрөнгө оруулалтын хөтөч”, “Боловсролын хөтөч”, “Худалдааны төвийн хөтөч”, “Үйлдвэрлэлийн хөтөч”, “Үйлчилгээний хөтөч”, “Уул уурхайн хөтөч”, “Хөдөө аж ахуйн хөтөч” зэрэг номыг эмхэтгэн хэвлүүлэхээр ажилдаа орсон байна.

“Айл бүрт хэрэгтэй 10 хөтөч”  цувралд багтаж, салбарынхаа болон бизнесийнхээ сурталчилгаа, танилцуулгыг байршуулахыг хүсвэл 7011-5775, 9139-9993, 9115-5114, 9405-2992 дугаартай менежерүүдтэй холбогдож, мэдээллээ өгч болох юм.

Сэтгэгдэлүүд

Дээш