logo
Жүжигчид дуулсан тоглолт болно

Жүжигчид дуулсан тоглолт болно

2017/03/22
Жүжигчид дуулж, бүжиглэсэн тоглолт болох тухай сүүлийн өдрүүдэд телевиз радиогоор мэдээлэл цацагдаж, үзэгчдийг анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тус тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг интернет хэрэглэгчид, уншигчиддаа хүргэж байна. “Жүжигчид дуулж байна” хэмээн нэрлэсэн тус тоглолт 2017 оны 03-р сарын 23-ны 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна.


Тус тоглолтонд үзэгч түмний хайр хүндлэлийг хүлээсэн алдар цуутай жүжигчид оролцож байгаа бөгөөд МУГЖ Б.Туяа, МУГЖ З.Жарантав, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Б.Отгонбат, МУСТА С.Өлзийхүү, МУСТА М.Баярмагнай, МУСТА Т.Бархүү, МУСТА Ц.Баясгалан, МУСТА Б.Даваажав, МУСТА Л.Сөрөлт, МУСТА Г.Ундармаа, МУСТА Б.Эрдэнэцэцэг, МУСТА Б.Нармандах, МУСТА С.Тэмүүжин, МУСТА Ч.Хатанбаатар, Мөрөөдлийн театр, Драмын 4, Драмын 3 зэрэг уран бүтээлчид өөрсдийн аялгуут дуугаар үзэгч түмэндээ мэндчилэх нь ээ.

Эрхэм үзэгч та бүхэн жүжигчид дуулж, бүжиглэсэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах бол 99108008, 88706116, 19001905 дугааруудаас лавлаарай.

Сэтгэгдэлүүд

Дээш