logo
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

2017/04/19

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Зээлийн хэлэлцээрүүд болон Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаарх Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсоно.

Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэе.


 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

У.ХҮРЭЛСҮХ

2

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

3

Зээлийн хэлэлцээрүүдийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

4

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

5

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулах асуудал

6

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7

Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар*

Г.МӨНХБАЯР

 

Сэтгэгдэлүүд

Дээш