logo
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2017/04/20

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, хүйтэн салхитай байна.

2017 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. 10-12 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орж, салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш