logo
Эрдэнэтээс авсан гэж шуугиад байгаа Лексус-570-ийн түүх

Эрдэнэтээс авсан гэж шуугиад байгаа Лексус-570-ийн түүх

2017/04/27

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлуудыг шахаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг Лексус-570 хувьдаа аваад уначихсан гэх шуугиан зориуд дэгдээлээ. Тэр Лексус-570 нь одоогоор Эрчим хүчний салбарын баруун бүсийн төвд ашиглагдаж байгаа болохоос биш Ц.Ням-Осор хувьдаа унаагүй байгаа юм. Өнгөрсөн онд Засгийн газраас эдийн засгийн хэмнэлтийн горимд ажиллах чиг өгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч шатахуун их зарцуулдаг, туулах чадвар сайтай жийпнүүдийг балансаас балансад шилжүүлж төвлөрүүлэх ажлыг зохион байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үнсдэн хөрөнгөнд бүртгэлтэй Лексус-570 маркийн 04-05 УНТ дугаартай ландыг 2016 оны 12-р сарын 1-ний дотор ТӨБЗГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг мэдэгджээ.


Түүний дагуу ч тус үйлдвэрээс дээрхи жийпийг шилжүүлэхээр болсон байдаг юм.

Өнгөрсөн оны 12-р сард Эрдэнэт ХХК-ийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэн томилогдсон. Харин 2017 оны 3-р сарын 3-нд 132 тоот тушаал гаргаж, дээрх Лексус-570-ийг үйлдвэрийнхээ балансаас хасч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлүүлжээ.

Өнгөрсөн 2-р сарын 6-нд 98 сая 200 мянгаар үнэлэгдсэн Лексус-570-ийг хүлээлцэх акт үйлдэн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдэлдээ авчээ. Тогтсон журмын дагуу төр өмчөө мэдэлдээ авсан байгаа юм.

3-р сарын 15-ны өдөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-д хүлээлгэн өгчээ.



Гэтэл Х.Бадамсүрэнг Эрдэнэтийн захирлаар томилогдсныхоо дараа 180 сая төгрөгөөр гэртээ засвар хийж тансагласан нь олон нийтэд ил болж шуугиан дэгдсэн. Дараа нь гэв гэнэт л Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осорыг Эрдэнэт үйлдвэрээс Лексус-570 хувьдаа авсан гэх сенсааци дэгдэж,төлбөртэй нийтлэлүүд сонинуудаар гарч эхэлсэн юм.Харин Ц.Ням-Осорын хувьдаа авчихсан гэж мушгиад байгаа нөгөө Лексус-570  нь аль хэдийнээ Эрчим хүчний төвийн баруун бүсийн төвд блансаар шилжүүлэгдэн одоо ч ашиглагдаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тийш нь шилжүүлсэн байгаа юм. Ингэж Ганцхан Ланд төрийн өмчинд блансаар шилжигдэн ирснийг хэт өндөр авахуулчихжээ.

Уул нь АН-ыг засгийн эрх барьж байх үед 2,2 тэрбум төгрөг гарган төр 13 ширхэг Лексус-570 төр худалдан авсан байдаг.Мөн одоогоор 119 ширхэг Ландкруйзер-200 машин төрийн өмчит компаниудад ашиглагдаж байна. ТӨБЗГ-ынхан блансаар ганцхан Лексус- 570 Эрдэнэтээс авсан биш бөөн сенсааци дэгдлээ.

Уул нь төр өөрийн өмчийнхөө автомашиныг нэг компаниасаа аваад өөр нэг төрийн байгууллагад шилжүүлэх эрхтэй баймаар юм. Эсвэл Монголын төр өмчөө мэдэх эрхгүй болчихсон юм болов уу.

Сэтгэгдэлүүд

Дээш