logo
Б.Баттүшиг “Токио 2020” олимпийн багийг ахална

Б.Баттүшиг “Токио 2020” олимпийн багийг ахална

2017/05/05

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдыни ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ 

 

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАДАР-УУГАН

-“МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар сонгогдлоо. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. “Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн тавдугаар сарын 20-ндболно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа”.

УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Г.ЖАНГАР 

“МҮОХ-оос зохион байгуулж байгаа “Авирагч сэтгүүлч-2017” гэсэн спорт авиралтын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болсон. 2020 оны олимпод энэ төрөл албан ёсоор орсон. Энэхүү спортыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулж байгаа. Уг тэмцээнд оролцож бэлтгэлээ хангахын тулд сэтгүүлчдэдээ үнэгүй бэлтгэл хийх заалыг гаргаж өгсөн. Тухайлбал тавдугаар сарын 6, 13, 18-ны өдрүүдэд 16.00-20.00 цаг хүртэл “Ursa” спорт төвд бэлтгэл хийх боломжтой” гэлээ.

 

Г.ТҮШИГ

Сэтгэгдэлүүд

Дээш