logo
“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь ...

“НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-ЫН Д.ЭНХБАТ: Эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь ...

2017/05/08
Монгол Улсын УИХ-ын гишүүн асан, “Нээлттэй форум”-аар олонд танигдсан Д.Энхбатын жиргээ “сошиал” орчныхонд нэгийг сануулж, хоёрыг бодуулав бололтой. Тэрбээр “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох хүн нь хар Пи-Араа нээж... дэмжигчид нь уухайлан бусдыг дайрч... “Эв нэгдэл”-ийн сарын баяр эхлэв?” хэмээн эзэнтэй жиргэсэн юм.



Үнэхээр л түүний хэлснээр сошиал ертөнцийнхний хараалгах хараа, онилох цэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр дэвшигч дээр буусан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л нэг нь нөгөөдөхөөсөө илүүтэйгээр дайрсан, давшилсан, давсалсан, үгүйсгэсэн хэлбэр агуулгатай контент түгээж байгаа нь түүнийг ийн жиргэхэд хүргэсэн бололтой. Аливаа сонгуулийг хар пи-араар биш бодлогын түвшинд явуулдаг цаг хэзээ ирэх юм бол доо.

Сэтгэгдэлүүд

Дээш