logo
Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

2017/05/11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш