logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2017/05/11

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд,

- Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд бөгөөд хорооны Монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргилд даалгалаа.

- Цахим дипломат паспорт хэвлүүлэхэд зориулж 32 мянга гаруй евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээний дагуу ашиглуулахыг зөвшөөрөв. Цахим дипломат паспортанд биеийн давхардал өгөгдөл хадгалах цахим технологи хэрэглэх болсон бөгөөд 7.5 гегабайт багтаамжтай ялтас болон антеннаг хавтсанд байршуулсан байна. 

- Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын өргөтгөл, шинэчлэлд шаардагдах зардлыг “Олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр, хураамж”-ийн давсан орлогоос санхүүжүүлэхээр болов.

Сэтгэгдэлүүд

Дээш