logo
Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан дахь эрсдэл

Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаан дахь эрсдэл

2017/06/25

Төрийн байгууллагуудаас зарладаг худалдан авах ажиллагаан дахь шударга байдлыг хангах, гарч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх гарын авлага НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

Уг гарын авлагыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн 2017-2021 оны    хяналтын 2-р үе шат эхэлж байгаатай холбогдуулан гаргасан бөгөөд гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэнэ.

Гарын авлагад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн хороо, Дэлхийн банк, Транспарэнси интернашэнл зэрэг байгууллагуудын ажлын тогтоосон хэм хэмжээ болон сайн туршлагаас багтаажээ.

Гарын авлагыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудасны линк болох http://www.asia-pacific.undp.org/content/rbap/en/home/library/democratic_governance/tackling-integrity-risks-in-government-contracts/ татан авах боломжтой.

Сэтгэгдэлүүд

Дээш