logo
Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалгажээ

Хахууль авсан гэх хурандааг эхнэрийнх нь хамт шалгажээ

2017/06/25

Саяхан цэргийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах замаар хахууль авч, залилан үйлдсэн гэх хурандааг, түүний эхнэр болон хамтран ажилладаг гүйцэтгэгч компанийн этгээдийн хамт шалгаж эхэлсэн байна.Холбооны прокурорын мэдээлснээр хурандаа Антони Ропир, түүний эхнэр Аудра нар ажил гүйцэтгэгч компанийн ажилтан байсан хүнтэй үгсэн хуйвалдаж, армийн үйл ажиллагаатай холбоотой 20 сая ам.долларын гэрээг хувь хүн, компаниудад хуваарилж, хариуд нь  хахууль авч байжээ.Ропирын хувьд АНУ-ын Жоржиа мужийн цэргийн ангийн барилга байгууламж, мэдээлэл холбооны шинэчлэлийн ажлыг хариуцдаг байсан гэж CBS мэдээний агентлагаас мэдээлжээ.

Харин түүний эхнэр Аудра “Quadar group”  болон өөр хэд хэдэн компанийг халхавч болгон ажиллуулж, нөхрийнхөө олсон хахуулийн мөнгийг гүйлгээнд оруулдаг байсан ажээ. Шүүхийн баримтад дурдсанаар Ропир 2012-2014 онд хувийн дансандаа “Quadar group”  гэх гүйцэтгэгч компаниар дамжуулан 60,000 ам.доллар авчээ.

Түүнчлэн хэрэгт холбогдогч этгээдүүд 2007-2015 онд АНУ-ын Зэвсэгт хүчний болон төрийн бусад гэрээ гүйцэтгэгч нарын талаарх нууц мэдээллийг бусдад дамжуулж байжээ. Шүүхээс хэрэв, Ропирын гэм буруутай нь нотлогдвол тэрбээр 85 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1,75 сая ам.доллараар торгуулж, түүний эхнэр нь 25 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 750,000 ам.доллараар торгуулж магадгүй юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш