logo
Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

2017/06/26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль тун удахгүй эхлэх гэж байна. Монгол Улсын иргэн та Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох хуулиар олгогодсон хэн ч халдашгүй эрхээ эдлэх өдөр. Та бүхнийг өнөөдөр 07.00 цагаас 22.00 цагийн хооронд өөрийн харъяа санал хураах байранд иргэний үнэмлэхээ авч ирж, саналаа өгөхийг урьж байна.

Сонгох эрх:

- Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА:

- Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

- Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

- Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.

- Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхгүй.

Сэтгэгдэлүүд

Дээш