logo
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна

Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна

2017/06/29

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Буянт болон Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 13 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэлүүд

Дээш