logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2017/07/20

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 27. Бархасвадь гараг.  Чөлөөт эх одтой, Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
:Хурьцахуй
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр ажил хийхэд хамаг анхаарлаа хандуул. Хоолны дэглэм барь, фитнесээр хичээллэ. Таны сэтгэл мэдрэлийг тайвшруулах гэрийн тэжээмэл амьтантай бол энэ нь таныг бусдад анхаарлаа хандуулахад сургана.


ҮХЭР (4/20-5/20)

Нэвт салхи эсвэл хөдөлгөөний ачаалал радикулит зэрэг таны архаг хуучуудыг сэдрээж болзошгүй. Ийм үед түншүүдтэйгээ хэрүүл маргаан хийх нь стресст оруүлж таны эрүүл мэндэд аюул учруулна. Эрүүл мэндээ бэхжүүлж сувилуул. Биеэ чийрэгжүүлэх гэж хэт хичээх хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр албан хаагчидын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ бүү алд. Учир нь олон төлөвлөгөөнүүд танд маш хялбар амархан мэт харагдана. Гэвч хялбар олсон амжилт болгоомж алдахад хүргэдэг.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тааламжгүй өдөр. Салалт, өмч хөрөнгөө хувааж авах, шүүхэд хандах нь байдлыг улам хүндрүүлж болохгүй. Бие биенээ ойлго. Хэт ойртож, хайртай хүнээ илэн далангүй байхыг бүү шаард. Гэр бүлийн асуудал нь танаас багагүй хүч хөдөлмөр шаардана. Нөлөөтэй хүмүүст өөрийн дотоод хэрэгт оролцож, бодол санаа болон бусад асуудалд нөлөөлөх боломж бүү өг.


АРСЛАН (7/23-8/22)   

Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй. Гэрээ хэлэлцээр бүтэхгүй эсвэл таны тавьсан нөхцөлөөр явагдахгүй. Материаллаг, хуулийн санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Банкнаас зээллэг бүү ав. Даатгалын компанитай бүү орооцолд.


ОХИН (8/23-9/22)

Хуучин асуудлыг шинэ санаа бодлоор баяжуулж гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ. Бодлоосоо бүү зайлсхий. Тэр нь амжилтын үндэс болдог. Чадах юмаа хий. Хүмүүс таныг байгаагаас чинь илүү баян чинээлэг хэмээн бодох болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санаачлагатай хүмүүсд таатай сайн өдөр. Ямар нэг зүйл худалдан авч ирээдүйдээ хадгалах энгийн хэрэгцээ таны үйл ажиллагааг удирдана. Өдөр тутмын хэрэгцээнээс илүү гарсныг найдвартай хадгал.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удирдагч хүмүүсийн хувьд таатай өдөр. Ажлыг цагт нь онц гүйцэтгэж ер бусын, уран бүтээлч шийдвэр гаргаж чадна. Ажлаас залхууралгүй, уран бүтээлчээр хандвал албан тушаал ахих болно.


НУМ (11/22-12/21)

Тэсвэр тэвчээртэй бай. Зөвхөн энэ л таны дайснуудын үйл ажиллагааг зогсоож чадна. Өнөөдрийн ямар ч ажил таны хувьд дайны талбарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Өөрийн арга барилаа та гэнэт өөрчлөх болно. Та сэтгэл санааны хүч, хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгөний ашигтай саналыг идэвхитэй хайх шаардлагатай.


МАТАР (12/22-1/19)

Оюун санааны хөгжил ба практик амьдралд хуримтлуулсан туршлагаа хэрэглэх боломж бий болж байна. Шинэ ажил хэрэг эхэлж болно. Хэдий хүнд хэцүү байсан ч итгэлтэйгээр мөрөөдлөө амьдралд хэрэгжүүл.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таны хуучин дурсамж сэдрэх болно. Ямар нэг үл ойлгогдох шалтгааны улмаас та эртний танил, найз нөхдүүдтэйгээ уулзаж, хайр дурлалын хуучин харьцаагаа сэргээхийг хүснэ. Мөрөөдлийн мананд умбаж, хүсэл бодол тань хөнгөн хуумгай алхам хийхэд хүргэж мэднэ. Элдэв зөн совинг зөв тайлахыг хичээ.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсын байрлал санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай байна. Таны бүтээлч идэвхи, шинийг сэдэх чадвар нэмэгдэх болохоор ажил мэргэжилдээ амжилт гаргах бололцоотой. Санхүүгийн бүх асуудалд өмнөх төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй.

Сэтгэгдэлүүд

Дээш