logo
“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

2017/08/04

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт маргааш буюу энэ сарын 5-нд болно.

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 цагт: Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайна.

09:00-20:00 цагт:  Аялал жуулчлалын үзэсгэлэн

11:00-19:00 цагт: “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн

10:00-11:00 цагт: Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/

11:00-11:10 цагт:  “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

11:10-11:25 цагт: Соёмбот туг залах ёслол /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

11.25-11:35  цагт: Мандал өргөнө /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

11.35-11:45 цагт: Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

11:45-13:00 цагт: Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/

13:00-14:30 цагт:  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

13:10-14:00 цагт: Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 цагт: Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 цагт: Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/ Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:00-16:30 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

16:30-17:30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

17:30-18:30 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 цагт:  Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 цагт: “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн -  /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

08:00-08:30 цагт: Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ - Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 цагт: Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ -  Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 цагт: Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал /тусгай хөтөлбөрөөр/ - Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

16:20-17:00 цагт: Хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа - /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

17:20-18:00 цагт: Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

18:00-18:20 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа - /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

18:20-18:40 цагт: “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна. - /Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд/

18:40-18:50 цагт: “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд/

18:50-19:00 цагт: Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ -  Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 цагт: Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

Сэтгэгдэлүүд

Дээш