logo
Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөлд Монгол Улс шалгарлаа

Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөлд Монгол Улс шалгарлаа

2017/08/16

Санхүүгийн зохицуулах хороо олон улсын байгууллагуудтай хамтран даатгалын салбарт төсөл хэрэгжүүлэхээр шалгарлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Дэлхийн манлайллын академи /GLA/ болон хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч олон улсын байгууллага /AII/-ууд хамтран хэрэгжүүлдэг “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-дөө хамруулахаар дөрвөн улсыг шалгаруулсны нэг нь Монгол Улс боллоо.

      

12 сарын хугацаанд хэрэгжих “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-өөр даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг үнэлж дүгнэлт гарган, цаашид хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх боломжууд, авч хэрэгжүүлэх шинэлэг арга хэрэгслүүдийг судалж тодорхойлох юм. Хороо энэхүү төсөлд оролцож, хамтран ажилласнаар олон улсын туршлагад суурилсан хүртээмжтэй даатгалын шинэлэг зохицуулалтын орчинг нэвтрүүлэх, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэлүүд

Дээш