logo
“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байраар хангана

“И-март Хороолол” салбар 250 хүнийг ажлын байраар хангана

2017/08/25
“И-МАРТ” ХОРООЛОЛ САЛБАР сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэхтэй холбоотойгоор НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явуулж байгаа юм байна. Уржигдар /2017.08.25/ СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулжээ.
Одоогоор тус хэлтэст бүртгэлтэй нийт 1,100 орчим ажилгүй иргэд байдаг юм байна.

“И-март”-ын анхны салбар нээгдсэнээр нийт 500 гаруй ажлын байр бий болж байсан бол И-МАРТ ХОРООЛОЛ САЛБАР ашиглалтад орсноор нийт 250 орчим ажлын байр шинээр бий болох юм. Худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, ачигч гэх мэт ажлын байрууд нээлттэй байгаа бол өдөрлөгт оролцогчид кассын ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байрыг хамгийн ихээр сонирхож байлаа.
Ажлын байр сонирхож буй иргэд 8-р сарын 23-25-ныг дуустал БГД-ийн ХХҮХ-т очиж ажил горилогчийн анкет бөглөх боломжтой юм.

И-МАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншсанаар 3, 4-р хорооллын эцэс, “Соло молл” дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгинохайрханчуудад илүү ойртож байгааг дуулгахад таатай байна.

Мөн та “И-март”-ын гишүүнчлэлд элсэж картаа авч амжаагүй бол 8/31-нийг дуустал өдөр бүр 11:00~18:00 хүртэл “И-март” хороолол салбарыг зорин гишүүнээр элсэж Скайтелын дугаар бэлгэнд авах боломжтой байгаа юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш