logo
Энэтхэгийн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нар Монголд ажиллана

Энэтхэгийн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нар Монголд ажиллана

2017/08/28

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ирж ажиллах гэж байна.

Эмч нар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж, хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээ танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулах юм байна.

Мөн гуч гаруй мянган ам.долларын мэс заслын практикт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Монголын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламжаар хандивлах юм. Төслийн үйл ажиллагаанд Монголын Туул, Хүрээ, Нийслэл, Улаанбаатар, Сэлбэ, Улаанбаатар Централ, Хангарьд Ротари клубууд сайн дураар оролцож тусалж байгаа аж.

Сэтгэгдэлүүд

Дээш