logo
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2017/08/29

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш