logo
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа

2020/01/24

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 23-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.

Олон нийтийг соён гэгээрүүлэх, улс оронд болон дэлхий дахинд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг үзэгчдэд тэнцвэртэй хүргэх үүрэг хүлээдэг МҮОНРТ сүүлийн гурван жилийн хугацаанд олон шинэчлэл хийсэн хэмээн Үндэсний зөвлөлийн гишүүд дүгнэв.

Тухайлбал, Байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарсан гэдгийг тодотгосон юм. МҮОНРТ сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг сургалтад хамруулж, боловсон хүчнээ чадавхжуулахад анхаарсан. Мөн техникийн шинэчлэлийг эрчимтэй хийсний үр дүнд олон нийтэд чанартай, агуулга сайтай нийтлэл, нэвтрүүлэг хүргэх боломжийг бүрдүүлсэн зэрэг олон ажил хийж, хэрэгжүүлсэн билээ.

Сэтгэгдэлүүд

Дээш