logo
Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...

Зайлшгүй тохиолдолд зах, худалдааны төвийг хаахаас аргагүй...

2020/01/27

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа.

Тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина. Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнээс гадна Монгол улсыын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл  хот руу орж гарч байдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд коронавирусаас урьчилсан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр  төлөвлөж байна” гэв.

Сэтгэгдэлүүд

Дээш