logo
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

2020/02/03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсэгээр 4-9  хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 02 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 7-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 4-5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сэтгэгдэлүүд

Дээш