logo
Амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна

Амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна

2020/02/04

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байна.

Польшид суугаа монгол иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл, “Монос” групп Ухань хотоос ирсэн залууст витамин, УИХ-ын гишүүн О.Батнасан 13 мянган ширхэг амны амны хаалт хандивлажээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш